КИКБОКСЫН 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХЭНТИЙ АЙМГААС ЗУРГААН ТАМИРЧИН ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2023.05.02
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Кикбоксын 2023 оны өсвөр үе, залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 29, 30-нд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд "Эрдэнэ" тулааны клубын зургаан тамирчин дасгалжуулагчийн хамт Хэнтий аймгийг төлөөлөн амжилттай оролцож долоон медаль хүртэж ирлээ.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав амжилт үзүүлсэн "Эрдэнэ клуб"-ийн тамирчид болон дасгалжуулагч н.Эрхэмбаатартай уулзаж баяр хүргэлээ.