“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-Т ХЭНТИЙ АЙМГИЙН ЭХ ХЭЛНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ОРОЛЦОЖ БАЙНА

2023.05.02
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах “Монгол бичиг-2025” тусгай үзэсгэлэнг Чингис хаан музейд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах “Монгол бичиг-2025” тусгай үзэсгэлэнг Чингис хаан музейд боллоо.
Уг арга хэмжээнд НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэгээр ахлуулсан Хэнтий аймгийн эх хэлний салбар зөвлөлийн гишүүд оролцож аймаг орон нутагт үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. ахлуулсан Хэнтий аймгийн эх хэлний салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга ажилладаг бөгөөд тус зөвлөл нь 2020, 2021, 2022 оны ажлаараа улсдаа эхний 3 байранд орж байжээ.
2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд 141 мянган төрийн албан хаагчаас монгол бичгийн сорилт авахад нийт төрийн албан хаагчдын 53.6 хувь нь үндэсний бичигт шилжихэд бэлэн гэж өөрсдийгөө тодорхойлсон байна. Улсын хэмжээнд монгол хэлний 460 гаруй сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд эдгээр сургагч багш батлагдсан хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагуудад үндэсний бичгийн хичээл зааж байна.
Хэнтий аймгийн эх хэлний салбар зөвлөлийн онцлог 9 ажил
1. Хэлний бодлогын салбар зөвлөлөөс аймгийн ИТХ-ын хуралдаанаар тайлангаа хэлэлцүүлж, бүрэлдэхүүнээ шинэчлэн батлав
2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагуудад монгол бичигт шамдахыг уриалж, хүндэтгэл үзүүлэв
3. Монгол бичгийн сургалтад 23 байгууллагын 817 албан хаагчийг хамруулж байна. Үүнээс 407 нь амжилттай төгсөж батламжаа гардлаа.
4. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийж, 47 багшид зөвлөн туслах дэмжлэг үзүүлэв.
5. Байгууллагууд ханын тохижилт болон өргөмжлөл, батламж зэргийг хос бичгээр үйлдэж хэвшлээ.
6. Төрийн байгууллагууд хаягжилтандаа шинэчлэлт хийж стандартад нийцүүлж байна.
7. Удирдлага, албан хаагчид нэрийн хуудас, энгэрийн тэмдэг, гарын үсэг зэргийг хос бичгээр бичиж хэвшлээ.
8. Нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хаяг, шошго зэргээ хос бичгээр үйлдэж байна.
9. Үндэсний бичгийн хэрэглээ, соёлыг дэлгэрүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллаж байна.