БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ХУРАЛ БОЛЛОО

2023.05.02
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Байгууллагын дарга нарын шуурхайн хуралдаан өнөөдөр аймгийн шинэ Музейн хурлын зааланд боллоо. Хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ 100 жилийн ойн номонд байгууллагуудыг хэрхэн мэдээллээ бэлтгэх ирүүлэх талаар чиглэсэн өгсөн бол Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг" үзлэг шинжилгээний талаар танилцуулсан юм. Хэнтий аймгийн хувьд 18 аас дээш на
Байгууллагын дарга нарын шуурхайн хуралдаан өнөөдөр аймгийн шинэ Музейн хурлын зааланд боллоо. Хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ 100 жилийн ойн номонд байгууллагуудыг хэрхэн мэдээллээ бэлтгэх ирүүлэх талаар чиглэсэн өгсөн бол Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг" үзлэг шинжилгээний талаар танилцуулсан юм. Хэнтий аймгийн хувьд 18 аас дээш насны 5146 иргэн эрт илрүүлэг" үзлэг шинжилгээнд хамрагдаад байгаагаас 31-60 насны иргэдийн хамрагдалт хамгийн өндөр байна. Харин 31-ээс доош насныхны хувьд хамрагдалт тааруу байгаа талаар мэдээллээ. Мөн аймгийн хэмжээнд 42 байгууллагын албан хаагчид үзлэг шинжилгээнд хамрагджээ.
Үүний дараа ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга төрийн албан хаагчийн ажлыг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, хяналтын хуудас, байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгсөн юм.
Үргэлжлүүлээд Хэрлэн сумын ЗДТГ, Хот тохижилтоос энэ онд нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарих модны хуваарилалтыг байгууллага тус бүрээр танилцууллаа. Энэ онд Хэрлэн сумынд 60,0 мянган ширхэг мод тарихаар төлөвлөжээ.
Мөн Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан байгууллага бүр гаднах гэрэлтүүлгээ хийх чиглэлийг аймгийн Засаг даргын зүгээс өгсөн. Одоогийн байдлаар 31 байгууллагын гаднах гэрэлтүүлэг байхгүй, асахгүй байгаа бол 6 байгууллага гэрэлтүүлгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав байгууллагын дарга нарт хандаж 100 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгснөөс гадна 100 жилийн хүрээнд хийж байгаа ажлуудад идэвх санаачилгатай ажиллах байгууллагын өнгө