Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЖ, АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2023.05.01
Бид хан хэнтийнхэн
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн Нийтийн номын сан нь 30 мянга гаруй нэр төрлийн 53 мянган номтой бөгөөд жилд 21 мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Сан хөмрөгийн нийт номоо электрон каталогт бүртгэлжүүлж цаашид цахим сан хөмрөг бүрдүүлэх, уншигчдад цахим үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гэвч компъютер тоног төхөөрөмж болон орон тоо, мэргэжлийн боловсон хүчин дут
Хэнтий аймгийн Нийтийн номын сан нь 30 мянга гаруй нэр төрлийн 53 мянган номтой бөгөөд жилд 21 мянган иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Сан хөмрөгийн нийт номоо электрон каталогт бүртгэлжүүлж цаашид цахим сан хөмрөг бүрдүүлэх, уншигчдад цахим үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гэвч компъютер тоног төхөөрөмж болон орон тоо, мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Энэ талаараа аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан алба хаагчидтай уулзалт хийх үеэр илэрхийлж боловсон хүчнийг дэмжих, тоног төхөөрөмжөөр хангах тухай санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тэгвэл аймгийн Засаг дарга өнөөдөр Нийтийн номын сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Отгонтуяад 3.2 сая төгрөгийн үнэ бүхий Dell брэндийн i5 суурин компьютер, дэлгэцийн хамт гардуулж өглөө. Мөн тус байгууллагын боловсон хүчнийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор гэрээр ном олгох танхимын номын санч С.Жавхлангийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүллээ.