ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛД "БИЧИГ ҮСГИЙН БАЯР" ТЭМДЭГЛЭЛЭЭ

2023.05.01
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Монголын нууц товчооны нууцад нэвтэрье" уриан дор бичиг үсгийн баярыг 2023 оны 04 сарын 28, 29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга Э.Төгөлдөр болон Хэнтий аймгийн сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд нийт 380 гар
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Монголын нууц товчооны нууцад нэвтэрье" уриан дор бичиг үсгийн баярыг 2023 оны 04 сарын 28, 29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга Э.Төгөлдөр болон Хэнтий аймгийн сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд нийт 380 гаруй иргэд оролцсон юм.
Уг үйл ажиллагаанд багийн нийт дүнгээр Бор-Өндөр сумын ЕБС тэргүүн байр,Өлзийт сумын ЕБС дэд байр, Дэлгэрхаан сумын ЕБС гутгаар байр, ХХЦС, Жаргалтхаан сумын ЕБС тус тус тусгай байр эзэллээ.
Мөн БШУЯ-ны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" шагналаар Хэрлэн 4-р сургуулийн багш Б.Уранбямба, Баян-Овоо сумын ЕБС-ийн багш И.Уранцэцэг нар шагнагдсан бол Аймгийн засаг даргын ХҮНДЭТ тэмдгээр Дэлгэрхаан сумын ЕБС-ийн захирал Ш.Цэрэндулам, Хан Хэнтийн алдартан тэмдгээр МХУЗ-ын багш Д.Энхчимэг, Б.Ариунчимэг нарыг шагнаж урамшууллаа.