ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "ХАВРЫН БҮЖИГ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023.04.30
Бид хан хэнтийнхэн
"Дэлхийн бүжгийн өдөр"-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн "Домогт хаадын бүжиг" бүжгийн спортын холбооноос аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр энэ сарын 29, 30-нд "Хаврын бүжиг" бүжгийн өдөрлөгийг Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Тус өдрийг тохилдуулан бүжгийн өдөрлөг зохион байгуулж байгаа нь улсын хэмжээнд анх удаагийнх бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуула
"Дэлхийн бүжгийн өдөр"-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн "Домогт хаадын бүжиг" бүжгийн спортын холбооноос аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын дэмжлэгтэйгээр энэ сарын 29, 30-нд "Хаврын бүжиг" бүжгийн өдөрлөгийг Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна.
Тус өдрийг тохилдуулан бүжгийн өдөрлөг зохион байгуулж байгаа нь улсын хэмжээнд анх удаагийнх бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулах талаар "Домогт хаадын бүжиг" бүжгийн спортын холбооны тэргүүн Б.Сарангуа хэлсэн юм.
Тус холбоо нь 2020 онд байгуулагдсан. Биндэр, Норовлин, Бэрх, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Баян-Адарга зэрэг сумдад харьяа клубтэй бөгөөд 270 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Хоёр хоног үргэлжилж буй уг өдөрлөгийн хүрээнд өнөөдөр 18-45, 46-59, 60-аас дээш нас гэсэн ангиллаар уран вальс, школны вальс, ёохор, танго, адвисть, полька зэрэг төрлөөр "Хатан хэрлэн" хэмээх нээлттэй цэнгээнт бүжгийн тэмцээн өрнүүлж байна.