ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ “60 МИНУТ НЭМЭХ ЦЭНЭГ” ЦАХИМ СУРГАЛТАД 700 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА

2023.04.27
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 190 гаруй байгууллагын алба хаагчдыг “60 минут нэмэх цэнэг” чадавхжуулах цахим сургалтад хамруулж, 14 хоногт нэг удаа зохион байгуулж байна. Энэ удаа буюу өнөөдөр (2023.04.27) төрийн байгууллагын албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Захиргааны акт, захиргаан
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 190 гаруй байгууллагын алба хаагчдыг “60 минут нэмэх цэнэг” чадавхжуулах цахим сургалтад хамруулж, 14 хоногт нэг удаа зохион байгуулж байна. Энэ удаа буюу өнөөдөр (2023.04.27) төрийн байгууллагын албан хаагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Захиргааны акт, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдвээр дэд профессор В.Чимгээ сургалтыг удирдан явууллаа. Сургалт 700 гаруй төрийн албан хаагчид цахимаар оролцов.