ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023.04.26
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж, харьяа агентлаг, сумдын ЗДТГ, ИТХ-ын мэргэжилтэн нийт 10 төрийн албан хаагч тангараг өргөн, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Тангаргын бичги
Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж, харьяа агентлаг, сумдын ЗДТГ, ИТХ-ын мэргэжилтэн нийт 10 төрийн албан хаагч тангараг өргөн, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Тангаргын бичгийг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ж.Ганбаатар албан хаагчдад гардуулж баяр хүргэсэн юм.
Ёслолын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид оролцлоо.