ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.04.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр (2023.04.21) Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явцтай танилцлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн саравчны металл каркасын ажил, хана суудлын газар шороо, суурын ажил дуусаад байна. Өнөөдрийн байдлаар талбайд 38 ажилчин хана, суудлын дам нурууны хэв хашмал угсрах, гадна цахилгааны ажил, гүйлтийн талбайн газар шорооны тэгшилгээний ажил хийж байна.