“ИД ШИДИЙН ОРОН” ТӨСЛИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БОЛЛОО

2023.04.22
Бид хан хэнтийнхэн Хэнтийд үйлдвэрлэв Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
“Ид шидийн орон” төслийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Хэрлэн сумын III баг Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Уг төслийг 2004 оны төгсөлтийнхэн буюу “Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ. Шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэн
“Ид шидийн орон” төслийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Хэрлэн сумын III баг Баянмөнхийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Уг төслийг 2004 оны төгсөлтийнхэн буюу “Итгэл төгс нөмөр сан” ТББ-аас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ. Шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун тэргүүтэй аймгийн төрийн байгууллагын дарга, төлөөлөл болон “Ид шидийн орон”-ы эзэд болох хүүхэд багачууд, сурагчид оролцлоо.
Арга хэмжээг нээж уг төслийг анх санаачлагч н.Ууганболд, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар үг хэлсэн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хувийн зүгээс нэг сая, “Эмийн увидас” ХХК-ийхаа зүгээс таван сая төгрөгийн хандив өргөлөө.