БАЯНМӨНХ СУМАНД ГАРААД БУЙ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.04.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Баянмөнх суманд ажиллах үеэрээ тус сумын онцгой комиссыг хуралдууллаа. Учир нь тус суманд өнгөрсөн гуравдугаар сард хонины цэцэг өвчин, энэ сарын эхээр мялзан өвчин илрээд байгаа юм. Иймд аймгийн Засаг дарга сумын онцгой комиссыг хуралдуулж сум орон нутаг, малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон үүрэг чиглэл өглөө.

Хонины цэцэг өвчний таван голомт тус суманд гараад байгаа. Таван өрхийн нийт 57 мал өвчилсныг устгал хийж, 24 өрхийн өрхийн 15840 толгой малыг цэцэг өвчнөөс урьчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Голомтын халдваргүйтгэлийн ажлыг давхардсан тоогоор 42 өрхийн хашаа хороо, худаг уст цэгийн нийт 25600 м2 талбайд хийсэн.
Харин энэ сарын 4-нд онош тодорхойгүй өвчний дуудлага бүртгэгдэж тухайн өрхийн малд үзлэг хийж суурийн өвчний шинж тэмдэгтэй 43 толгой малыг устгасан байна. Энэ сарын 9-ний өдөр бог малын мялзан өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож сумын Засаг даргын А/22 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомт сэжигтэй бүсийн 12 өрхийн 5310 м2 талбайг халдваргүйжүүлжээ.
Тус суманд нийт дөрвөн суурин пост ажиллуулж байгаа бөгөөд малын гоц халдварт өвчин илрэх болсон шалтгаан нөхцлийг тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Х.Мягмарбат ажиллаж байна.
Тус суманд сүүлийн гурван жил малын гоц халдвар өвчин гарч байгаагүй бөгөөд энэ жилийн хувьд малын гоц халдварт өвчин гарах болсон шалтгааныг бусад орон нутгаас авсан хуц, ухнанаас халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Үүнийг шинжилгээгээр тодорхойлох бөгөөд уг ажлыг хурдлуулахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн малчид бусад сумд, аймаг орон нутгаас мал авахдаа шинжилгээний бичигтэй эсэхийг харгалзах, отроор яваа малыг вакцинд хамруулах үүнд багийн дарга нар анхаарал хандуулж хяналттай байх шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг дарга онцгой комиссын гишүүдэд хэлсэн юм.