ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗСАН АЙМАГ БОЛЦГООЁ

2023.04.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Сүүлийн үед хүүхэд залуусын дунд VAPE буюу электрон тамхи татах нь нэмэгдэж эмч мэргэжилтнүүдийн анхааралд ороод байна. Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Анх тамхинаас гарах сонирхолтой хүмүүс зориулж үйлдвэрлэсэн боловч сүүлийн үед огт тамхи татдаггүй өсвөр үеийн хүүхэд залуус ихээр хэрэглэх болсон нь санаа зовоож буй асууда
Сүүлийн үед хүүхэд залуусын дунд VAPE буюу электрон тамхи татах нь нэмэгдэж эмч мэргэжилтнүүдийн анхааралд ороод байна. Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Анх тамхинаас гарах сонирхолтой хүмүүс зориулж үйлдвэрлэсэн боловч сүүлийн үед огт тамхи татдаггүй өсвөр үеийн хүүхэд залуус ихээр хэрэглэх болсон нь санаа зовоож буй асуудал юм.
Энэхүү VAPE буюу электрон тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт олон улс оронд бүртгэгдэж эхэлжээ. Мөн электрон тамхи ихээр татсанаар шинэ төрлийн уушгины өвчин бий болжээ.
Үүнийг EVALI гэх бөгөөд англиар e-cigarette or vaping use-associated lung injury хэмээн нэрлэж байна. 2019 оноос эхлэн энэ өвчнийг шинээр бүртгэх болсон байна. Электрон тамхины ууранд тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагдаж байна. Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгч нар тамхинаас гарч никотиний хамааралаас гарах бус бүр илүүтэйгүүр орж донтож байгааг эрдэмтэд дурдаж байна. Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж тамхины хэрэглээ эрс нэмэгдэж 10-20 жилийн дараагаас эхлэн зүрх судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг зүрх судас, уушгины эмч нар анхааруулж байна.