ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА

2023.04.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлтийн хуулийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр (2023.04.20) Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг.