АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2023.04.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Дэд бүтцийн зөвлөл өнөөдөр (2023.04.19) хуралдлаа. Хурлаар Дэлгэрхаан сумын Ахмадын сувиллын цахилгаан хангамж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн халаалтын зуух, Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Дадал сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засвар, төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээ, Шихихутаг цогцолборын ажлын магадлалыг шинэчлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Дэлгэрхаан сумын Ахмадын сувиллын цахилгаан ханггамжийн ажлыг гүйцэтгэж буй “БСМГ” ХХК-д зургадугаар сард уг ажлаа дуусган хүлээлгэж өгөхийг үүрэг болгов. Хэрэв хугацаандаа дуусгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагад хүргүүлэх талаар мэдэгдлээ. Харин Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй “Хос ховор сувд” ХХК-д ирэх тавдугаар сарын 10-ны дотор уг ажлаа дуусган ашиглалтад хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Хэрлэн сумын нэгдүгээр багийн халаалтын зуухны туршилт тохируулгыг ирэх тавдугаар сард багтаан хийж ашиглалтад оруулахыг тус ажлын гүйцэтгэгч болох “И Эн Си Си” ХХК-д үүрэг болгов.
Харин Шихихутаг цогцолборын гадна тохижилтын ажлын магадлалыг шинэчлэх талаар зураг төсөл зохиогчид албан хүсэлт хүргүүлэх, Дадал сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлын зураг төсөл хийх албан хүсэлтийг Дадал сумаас зураг төсөл зохиогчид хүргүүлэх, Дадал сумын төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний шинээр холбогдох объектуудын зураг төсөл хийлгэх албан хүсэлтийг Дадал сумаас зураг төсөл зохиогчид хүргүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.