“ХЭНТИЙ АЙМГИЙН НОГООЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.04.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн ногоочдын зөвлөгөөн өнөөдөр (2023.04.19) зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан болон тус байгууллагын мэргэжилтнүүд, аймгийн УЦУОШГ-ын дарга Б.Хэрлэнчимэг болон 60 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлсэн бөгөөд дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх вэ гэдэгт цаашид бодлогоор аж ахуйн нэгжийг дэмжих нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлэн үрийн захиалгаас ногоочдод 20-30 хувь нь үнэ төлбөргүй очих боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.
Зөвлөгөөнөөр аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2023 оны дулааны улирлын цаг уурын нөхцөл байдал, ХХААГ-аас газар тариалангийн үйлдвэрлэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн хүлэмжийн ашиглалт, эртийн байцаа тариалах технологийн талаар туршлага судалж, санал солилцлоо.