ЭЕРЭГ МЭДЭЭ: БЭРХ ОУ-ЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХАЯГДАЛ ЦААСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ, ШИНЭ ЦААС ГАРГАН АВЧ БАЙНА

2023.04.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын "Бэрх" сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж шинэ цаас болон эко шахмал түлш гарган авч байна.
Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын "Бэрх" сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж шинэ цаас болон эко шахмал түлш гарган авч байна.
Бэрх ОУ-ын сургууль нь “Тогтвортой хөгжлийг дэмжигч олон улсын Эко сургууль” хөтөлбөрт 2022 оны аравдугаар сараас хамрагдаж арваннэгдүгээр сард сургуульдаа “Эко клуб” байгуулсан бөгөөд уг клубд 8-9 дүгээр ангийн 12 сурагч хамрагддаг.
Эдгээр сурагчид өөрт тулгамдаж буй асуудлын шийдлийг олох замаар байгаль орчинд ээлтэй технологи бий болгох судалгаа хийж, улмаар хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийж эхэлсэн нь дээрх үр дүнд хүргэжээ.
Тэд арваннэгдүгээр сараас хойш 100 гаруй кг цаасыг гар доорх материалаар дахин боловсруулаад байгаа юм. Хаягдал цаасыг хүнсний дэлгүүр болон багш, сурагчдаас авдаг бөгөөд цаашид гарган авсан шинэ цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байна.