“БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.04.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Зүүн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, малчдын дунд УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарсан Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр Хэнтий аймагт зохион б
Зүүн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, малчдын дунд УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарсан Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хүрээнд “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь” бүсчилсэн хэлэлцүүлгийг өнөөдөр Хэнтий аймагт зохион байгууллаа.
Aймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат бүсчилсэн хэлэлцүүлгийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, мал аж ахуй, бэлчээр ашиглалтын талаарх хууль эрх зүйн зохицуулалт, Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг танилцууллаа. Мөн “Бэлчээрийн доройтол ба сэргэлт” сэдвээр Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Монгол Улс 150 га бэлчээрийн талбайтай байсан бол 109 га болж буурсан. Доройтсон бэлчээрийг хэрхэн сэргээх чиглэлд орон нутгийг бүсчилж авч үзээд Бэлчээр ашиглалтын гэрээг нэвтрүүлж үзсэн байна. Нийт бэлчээрийн 65 хувь доройтож, 12 хувь нь эргэж сэргэхгүйгээр доройтсон байна. Хэрэв бэлчээр сэлгэлт хийж, өнжүүлж чадвал доройтсон бэлчээрийн 85 хувь эргэж сэргэх боломжтой гэж судлаачид үзсэн байна. Бэлчээр доройтсноос үүдэн төв, говийн бүс нутгийн малын жин жилээс жилд буурч байгааг судлаач онцоллоо.