АДБ-ИЙН ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН "ТҮҮХЭН ТООНТО" АЯЛАН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023.04.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойд зориулсан "Түүхэн Тоонто" АДБ-ийн Хан Хэнтий чуулгын аялан тоглолт Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хотод болсон тоглолтод Хан Хэнтий чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнууд, УДБЭТ-ын балетчид, Улсын филармонийн морин хуур чуулга, Улаанбаатар театрын бүжигчид, Цагаан лавай чуулга, Хөсөгтөн хамтлаг, Дэлхий хамтлаг, МУСТА мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай, МУСТА фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар урилгаар оролцжээ.