"ЗАД ЦЭВЭРЛЭГЭЭ" АЯН-Д 96 АЛБАН БАЙГУУЛЛАГА, 200 ААН, ХҮНСНИЙ ТАЛОНД ХАМРАГДДАГ 56 ИРГЭН НЭГДЭЖ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.04.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Хэрлэн сумын ЗДТГ, багийн нийт ажилтан албан хаагчид, Өндөрхаан тохижилтын газартай хамтран Чингис хотын нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Мөн багийн Засаг дарга хүнсний талонд хамрагддаг 310 иргэнээс 56 иргэнийг цуглуулан эзэнгүй орхигддог газруудыг цэвэрлүүллээ. Тодруулбал, Хэрлэн 1-р баг 19 албан байгууллага, 21 ААН, хүнсний талонд хамраг
Өнөөдөр Хэрлэн сумын ЗДТГ, багийн нийт ажилтан албан хаагчид, Өндөрхаан тохижилтын газартай хамтран Чингис хотын нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Мөн багийн Засаг дарга хүнсний талонд хамрагддаг 310 иргэнээс 56 иргэнийг цуглуулан эзэнгүй орхигддог газруудыг цэвэрлүүллээ.
Тодруулбал,
Хэрлэн 1-р баг 19 албан байгууллага, 21 ААН, хүнсний талонд хамрагддаг 12 иргэн 132 шуудай хог
Булаг баг 49 байгууллага, 49 ААН, хүнсний талонд хамрагддаг 9 иргэн, 6 хэсгийн ахлагч нар 3,5 тонн хог
Баянмөнх баг 76 аж ахуйн нэгж, 4 албан байгууллага, хүнсний талонд хамрагддаг 8 иргэн
Сариг 4-р баг албан 21 байгууллага, 37 ААНэгж ,3 Төрийн Өмчит байгууллага, хүнсний талонд хамрагддаг 20 иргэн
Өндөрхаан баг 3 албан байгууллага, 17 ААН, хүнсний талонд хамрагддаг 7 иргэн тус тус цэвэрлэгээнд хамрагдаж хамтран ажилласан байна.
Энэхүү цэвэрлэгээний дүнгээр байгууллагынхаа гадна орчныг цэвэрлээгүй байгууллагын дарга нарыг байгууллагын дарга нарын шуурхай хуралд уламжлах, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл өгч, хугацаатай цэвэрлэгээ хийх шаардлага тавих, нийтийн цэвэрлэгээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан Хүнсний талонд хамрагддаг иргэдийг дахин тов зарлаж цэвэрлэгээнд гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Маргааш айл өрхийн гадна орчны цэвэрлэгээтэй тул өрх бүр идэвхтэй хамрагдахыг уриалж байна.