ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨМӨР БЕТОН КАРКАЗНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2023.04.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.04.14) 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.04.14) 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын хувьд одоогийн байдлаар төмөр бетон карказ, хөл бөмбөгийн талбайн суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд 40 орчим хүн ажиллаж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи” компани ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 1 гэхэд зургаан блокын төмөр бетон карказны ажлыг дуусгахаар төлөвлөөд байгаа юм. Харин сурын талбай, явган зам, авто зогсоолын ажлуудыг ирэх долоо хоногоос “Идэр Ширэгү” компани хийж эхэлнэ.
Төмөр бетон карказны ажил эхнээсээ дуусахтай зэрэгцэн өрлөгийн ажил хийгдэж бол дээврийн ажлыг өрлөгийн ажил эхнээсээ дуусахтай зэрэгцэж буюу тавдугаар сарын дунд үеэс хийж эхлэх юм. Гүйцэтгэгч компаниудын зүгээс их засварын ажлыг зургадугаар сарын 20-доор хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа юм.