АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЯНХУТАГ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Баянхутаг суманд ажиллаж, тус сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцан иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар 2023 онд хэрэгжүүлэхээр тусгасан томоохон ажил, арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар болон аймгийн 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр иргэдийн зүгээс эрт илрүүлэг, хатуу хучилттай автозам болон бэлчээр, гүний худгийн асуудлаар аймгийн Засаг даргаас асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ. Аймгийн дарга 4-5 дугаар сард эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, уг ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Мөн хүнсний ногоо тариалалт хийх хүсэлтэй тус сумын ахмадуудад хүлэмжийн асуудлыг шийдвэрлэж өглөө.