“АМЖИЛТЫН ГАРАА” ТӨСЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН ХОЁР ОРОЛЦОГЧИД 10.0 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар анх удаа зарласан гарааны бизнесийг дэмжих “Амжилтын гараа” төслийн уралдаанд нийт 18 төсөл ирүүлсэнээс Хэрлэн сумын II багийн иргэн Ж.Батжаргалын “Хэнтий брэнд багц бүтээгдэхүүний төсөл”, Хэрлэн сумын III багийн иргэн Д.Эрдэнэболдын “Street food” төсөл шалгарсан.

Уг төслийн гүйцэтгэгч нарт өнөөдөр эргэн төлөгдөх нөхцөлгүй 10.0 сая төгрөгийн батламж гардууллаа. Батламжийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.