20 ШИРХЭГ БИО НОЙЛ ХИЙЖ БАЙНА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, морины талбай, сур харвааны талбай зэрэг 20 байршилд хөрсний бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй, соруулдаг био нойлыг орон нутгийн залуучууд хамтран гүйцэтгэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал “Хос сувдан сондор” ХХК /Малчин сууц/ одоогоор 12 ширхэг нойлын бүхээгийг бэлэн болгоод байгаа бол “Буянт сариг булаг” ХХК нойлын кольцоог хийж байна. Уг нойлын хийцийн хувьд төмөр рамтай, бетон суурьтай сэндвичэн кабинтай бөгөөд зөөвөрлөн ашиглах боломжтойгоороо давуу талтай. Харин нойлын кольцоо нь бүрэн цутгамал, 3 тн багтаамжтай, бетон тагтай байх юм. Материалын сонголт, бохирын кольцооны хэмжээнээс хамаарч 2,5-3,5 сая төгрөгийн өртөгтэйгээр гарч байна. Энэхүү нойлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөх бол 80009008 дугаарт холбогдох боломжтой.