ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023.04.12
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингис хотын төв талбайд боллоо. Энэхүү туг нь 1990 оноос хойш шинэчлэгдэхгүй явсаар, өдгөө Монгол улсын 260 сумын хурдан адууны дэл сүүлний дээжний цуглуулгаар хийж сэргээсэн байна. Үүнтэй холбоотойгоор тугийг 21 аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн салбараар аялуулж, бие бүрэлдэхүү
Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингис хотын төв талбайд боллоо. Энэхүү туг нь 1990 оноос хойш шинэчлэгдэхгүй явсаар, өдгөө Монгол улсын 260 сумын хурдан адууны дэл сүүлний дээжний цуглуулгаар хийж сэргээсэн байна. Үүнтэй холбоотойгоор тугийг 21 аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн салбараар аялуулж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Тэгвэл туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ц.Амарболд, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү, ХЭЗХ-ийн дарга Б.Дарханбаатар, Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ, аймгийн Шүүхийн шижилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Цолмон, аймгийн ШШГГ-ын дарга, хурандаа Д.Хатанбаатар, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Тагнуулын ерөнхий газрын Хэнтий аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа О.Баярлхагва, Зэвсэгт хүчний 0232 дугаар ангийн захирагч, дэд хурандаа М.Бат-Очир, аймгийн Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, хошууч Ц.Базаррагчаа нар оролцлоо.
Ёслолын ажиллагааг Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ц.Амарболд, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар удирдан гүйцэтгэв.