СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2023.04.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст нян судлалын лабораторийн шинжээч албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст нян судлалын лабораторийн шинжээч албан тушаалд доорх шаардлагыг хангаж байгаа иргэнийг сонгон шалгаруулж, ажилд авна.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
1. Мэргэжил: Микробиолгоч
1.1 Боловсрол : Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
2. Ур чадвар:
А) Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байх
Б) Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх
В) Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой хувийн зохион байгуулалттай, тогтвор сууршилтай ажиллах хүнийг ажилд урьж байна.
Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан бол давуу тал болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
2. Төрийн албан хаагчийн анкет https://csc.gov.mn/home цахим хуудаснаас татаж авах
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн хуулбар
5. “4 х 6”-гийн хэмжээтэй цээж зураг
Шаардлага хангасан иргэд материалыг Khentii@masm.gov.mn цахим хаягаар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн байранд ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 99565614, 99063247