ЧИНГИС ХОТЫН ДЭД БҮТЭЦ ХӨГЖСӨӨР

2023.04.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллын шугам сүлжээ төслийг хэрэгжүүлж байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллын шугам сүлжээ төслийг хэрэгжүүлж байна.
Энэ төслөөр 1-р багт ариутгах татуургын 17929 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36000 м шугамын угсралт, 2-р багт ариутгах татуургын 17444,7 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36294.4 м шугамын угсралтын ажил буюу нийт 107.6 км урт шугам сүлжээний ажил гүйцэтгэхээс гадна 4,8 мегаватт халаалтын зуухны барилга баригдах юм.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 1-р багийн 859 өрх, 2-р багийн 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой.
Энэхүү ажил нь 2022 оны 5 сараас эхэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орно.
ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
1 хүн, гадаа ба мод нарын зураг байж магад