Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМАНД ВАКУМ ЦОНХ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
2023.04.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийх үеэр вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэцэг үйлдвэр дээр нь биечлэн очиж танилцах хүсэлт тавьсан юм. Түүний хүсэлтийн дагуу ажлын хэсгийнхэн Ш.Баттулга, Ц.Цэцэг нарын гэр бүлийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Тэд вакум цонх, тавилгын үйлдвэр, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд сум орон нутгаас төдийгүй ойролцоох аймгуудаас зах
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийх үеэр вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэцэг үйлдвэр дээр нь биечлэн очиж танилцах хүсэлт тавьсан юм. Түүний хүсэлтийн дагуу ажлын хэсгийнхэн Ш.Баттулга, Ц.Цэцэг нарын гэр бүлийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Тэд вакум цонх, тавилгын үйлдвэр, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд сум орон нутгаас төдийгүй ойролцоох аймгуудаас захиалга их ирдэг гэв. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлж камин зуух, буйдан гэх мэт калласик загварын тавилгууд хийхээр төлөвлөж, төслөө аймгийн Засаг даргад танилцууллаа.
Засаг даргын зүгээс орон нутагт энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо барих бодлого барин ажиллаж байгаа Ш.Баттулгын гэр бүлийнхэнд амжилт хүсээд төр засгаас олгогдож байгаа хүү багатай, санхүүгийн дэмжлэгт хамруулах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн уулын баяжуулах үйлдвэрээс хэрэглээний халуун хүйтэн ус авах техникийн нөхцөлийг гаргаж өгөхөөр боллоо.