Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2023.04.06
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 2023.04.06-ны өдөр Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийж төр засгаас баримталж байгаа бодлого, шийдвэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтэд хариулт өглөө.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 2023.04.06-ны өдөр Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийж төр засгаас баримталж байгаа бодлого, шийдвэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтэд хариулт өглөө.
Уулзалтад 100 гаруй иргэд, төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд 5 иргэн асуулт тавьж, санал бодлоо хуваалцсан юм. Тодруулбал Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирал дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил сурталчлах аяныг бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөсөн тул сургуулийн захирлуудад чиглэл өгч, мэдээлэл хүргэж, хүүхдүүдийг бүрэн хамруулахыг хүслээ. Мөн Бор-Өндөр сум газар нутаг багатайгаас болж хөрш сумдаас малчдад ирж байгаа дарамт их байгаа талаар болон ахмад багш н.Валья Бор-Өндөр сумын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн асуултад тухай бүрт нь хариулт өгсөн бөгөөд үүнээс онцолбол “Улсын төсөв дээр засварын ажилд зориулж хөрөнгө тавигдахаа блсон. Нийт аймгийн хэмжээний засварын ажилд Орон нутгийн төсөвт 2022 онд 700 сая, 2023 онд 1,0 тэрбум төгрөг батлагдаж ирсэн. Энэ нь 18 сум 5 тосгоны ЭМТ, сургууль цэцэрлэгийн засварт хүрэлцдэггүй. Жишээ нь Бор-өндөр сумын нэгдсэн эмнэлэг 1,9 тэрбумын засвар, хойд сургууль 1 тэрбум гаруй төгрөгийн засвар хэрэгтэй гэж танилцуулж байна. Тиймээс бид байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу тус барилгын ашиглалтад орсон он, засвар хийгдсэн хугацаа зэргийг харгалзан эрэмбэлж, эрэмбийн дагуу засвар үйлчилгээг хийж байгаа” талаар танилцууллаа. Мөн их засварын төсвийг нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд вакум цонхны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэцэг аймгийн Засаг даргыг үйлдвэр дээр нь биечлэн очиж танилцах хүсэлт тавьсан юм. Түүний хүсэлтийн дагуу ажлын хэсгийнхэн Ш.Баттулга, Ц.Цэцэг нарын гэр бүлийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Тэд вакум цонх, тавилгын үйлдвэр, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум орон нутгаас төдийгүй ойролцоох аймгуудаас захиалга их ирдэг гэв. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлж камин зуух, буйдан гэх мэт калласик загварын тавилгууд хийхээр төлөвлөж, төслөө аймгийн Засаг даргад танилцууллаа.
Засаг даргын зүгээс Орон нутагт энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо барих бодлого барин ажиллаж байгаа Ш.Баттулгын гэр бүлийнхэнд амжилт хүсээд төр засгаас олгогдож байгаа хүү багатай, санхүүгийн дэмжлэгт хамруулах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Мөн уулын баяжуулах үйлдвэрээс хэрэглээний халуун хүйтэн ус авах техникийн нөхцөлийг гаргаж өгөхөөр боллоо.