НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ АЖ АХУЙ НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2023.04.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутагт махны үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Махны нөөц бүрдүүлэн, хямдралтай үнээр худалдан борлуулах” аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, урамшуулал олгоно.
Үүнд:
Тавигдах шаардлага:
1. Үхрийн мах 20 тн, хонины мах 40 тн нөөцтэй байх
2. Татварын хэлтэст бүртгэлтэй. НӨАТ төлөгч байх
3. MNS2456:2009, стандартыг хангасан байх.
4. Бэлтгэсэн мах мал эмнэлгийн цахим системийн гэрчилгээтэй байх
5. Махнаас дээж авч мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд хамруулах.
6. Чингис хотод 5-аас багагүй борлуулалтын цэгтэй байх.
Бүрдүүлэх материал:
1. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
2. НӨАТ төлөгчийн гэрчилгээ
3. Нөөцөлсөн махны хэмжээ, зураг
4. Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн дүгнэлт
5. Худалдах үнийн санал
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 04 сарын 05-аас 04 сарын 12-ний өдрийн 17 цаг хүртэл ariunchimegg@khentii.gov.mn цахим хаягаар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын 206 тоот албан өрөөнд авч ирүүлнэ үү.
Лавлах утас: 99102780 /АЗДТГ-ын мэргэжилтэн Г.Ариунчимэг/