ХЭНТИЙ АЙМГИЙН ЗӨСТ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023.04.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Жил бүр зохион байгуулдаг Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” зорилтын хүрээнд 2 өдөр зохион байгуулагдав.
Уг зөвлөгөөнөөр Нийслэл болон 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн нийт 40 гаруй мэргэжилтнүүд оролцон орон нутаг дахь зоонозын халдварт өвчний оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж санал бодлоо солилцов.
Зөвлөгөөний төгсгөлд 2022 оны салбарын шилдэг байгууллагуудыг шалгаруулахад Хэнтий аймгийн ЗӨСТөв ДЭД БАЙР-т шалгарав.