АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2023.04.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн онцгой комиссын IV хурал өнөөдөр боллоо. Хурлаар Мал эмнэлгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хаваржилт, мал амьтны гоц халдварт өвчлөл, цаг уурын урьдчилсан төлөвл байдлын талаар мэдээлэл өглөө. Харин Бор-Өндөр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 208 тоот албан бичигт тусгагдсан тус сумын I багийн 38 дугаар байрны 46 айлын орон сууцны дээврийн хар цаас цасан болон шороон шуурганы улмаас хууларч, ус бороо нэвтрэх нөхцөлд хүрсэн тухай асуудлаар хэлэлцлээ.