ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.04.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, хүүхдэд ээлтэй байгууллагын шалгуур үзүүлэлт, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд сургалтыг зо
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, хүүхдэд ээлтэй байгууллагын шалгуур үзүүлэлт, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, барилга, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, мал аж ахуй, сувилал, амралтын газар, нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны чиглэлээр ажиллаж байгаа бизнес эрхлэгч, үйлдвэрчний хороодын дарга нар нийт 70 гаруй хүн хамрагдлаа.
Сургалтад ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хүүхэд хамгааллын компакт төслийн зохицуулагч Б.Цогбаяр, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Уртнасан болон орон нутгийн сургагч багш нар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын бодлогыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд санаачлага гарган хамтран ажиллаж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хэнтий салбар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий салбар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Хэнтий салбарын хамт олон, АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын компакт-Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийг хэрэгжүүлж буй Дэлхийн зөн Монгол ОУБ -т талархал илэрхийлье.