"ХЭНТИЙ-100 ЖИЛ" ЗҮҮН БҮСИЙН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023.03.31
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
“Хэнтий 100 жил” зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөн Өлзийт тосгоны "М-Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн талбарт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг, Хэнтий аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн Б.Цог, "Мэт Агро" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр болон тариалан эрхл
“Хэнтий 100 жил” зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөн Өлзийт тосгоны "М-Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн талбарт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг, Хэнтий аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн Б.Цог, "Мэт Агро" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр болон тариалан эрхлэгч 70 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
Уг зөвлөгөөнийг хэсэгчлэн зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн газар тариалан эрхлэгчидтэй тус салбарын өнөөгийн байдал болон энэ онд хэрэгжүүлэхээр тусгасан ажлын төлөвлөлт, салбарын уялдааг хэлэлцлээ. Харин хоёрдугаар хэсэгт зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчид зөвлөлдөж бүс нутгийн тариалалтын онцлог нөөц боломжуудын талаар нээлттэй хэлэлцэж, харилцан туршлага судалж байгаа юм.
Аймгийн хэмжээнд 2023 оны тариалалтад 18 сум 5 тосгоны 40 гаруй аж ахуйн нэгж, 700 гаруй иргэн, 3 хоршоо үр тариа, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, ногоон тэжээл, эмийн ургамал зэрэг таримлуудыг нийт 40.4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна.