Мэдээ мэдээлэл
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТУХАЙ
2023.03.29
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг ол
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон энэхүү төсвийн харилцааны шинэчлэл нь цаг үеэ олсон шийдэл байлаа.
ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.
ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг бөгөөд энэ үйл явцад баг, хорооны Засаг даргаас эхлээд баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал хүртэлх бүх шатны байгууллагууд оролцон хамтын шийдвэр гаргадаг.
ОНХС-ийн үйл ажиллагааг Засаг, захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулдаг.
Тус сангийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж байна.