ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУС НЭГДЭН ХҮҮХДИЙН КОНТЕНТ БҮТЭЭЖ БАЙНА

2023.03.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн залуус нэгдэн хүүхэлдэйн контентоор дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох зорилго бүхий “Lemon Cake” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан 2022 оны долоодугаар сараас эхлэн “Нана Ноно” хүүхэлдэйн контентоо Youtube сувгаар болон “DreamTV” хүүхдийн телевизээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дуу бүхий хүүхэлдэйн 25 контент бүтээгээд байна.

Улмаар аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр аймгийн СӨБ-ын байгууллагуудын 37 багштай хамтарч контентынхоо сэдэв болон туршилтын хичээлүүд ажиллаж, цэцэрлэгийн цөм хөтөлбөрийн дагуу хүүхдийн 50 контент хийж багш нарыг хичээл заахдаа ашиглаж болохуйц гарын авлагыг хийж байна. Энэ хүрээнд бэлэн болсон контентыг багш нар хичээл заахдаа ашиглаж туршилт судалгаа хийж байгаа бөгөөд хичээл заах уламжлалт аргатайгаа харьцуулсан судалгааг хийж Боловсролын яаманд танилцуулж байна. Энэхүү контентыг бүх цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд чөлөөтэй авч хэрэглэх боломжтой бөгөөд 2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 50 контент болон багш нарт зориулсан иж бүрэн гарын авлага гаргахаар ажиллаж байна.