Мэдээ мэдээлэл
АВАРГА ТОСОН НУУРЫГ СЭРГЭЭХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ “ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” КОМПАНИАС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.03.29
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуурыг сэргээх ажлын гүйцэтгэгч компани болох “Престиж инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг болон тус компанийн инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, БОАЖГ зэрэг холбогдох байгууллагын дарга, төл
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуурыг сэргээх ажлын гүйцэтгэгч компани болох “Престиж инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг болон тус компанийн инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, БОАЖГ зэрэг холбогдох байгууллагын дарга, төлөөлөгч нарт Аварга тосон нуурыг сэргээх ажлын нэг хэсэг болох судалгааны ажлын тайлан, зураг төсөл , хийгдэх ажил, стратеги төлөвлөгөөний талаар тус компаниас мэдээлэл өглөө.
2022 оны байдлаар Аварга тосон нуурын усан мандлын талбай 25 хувь, усны дундаж гүн 50 хувь, усны эзлэхүүн 60 хувиар тус тус буурч усны эрдэсжилт хоёр дахин нэмэгдэж 20гр/л хүрсэн байна. Иймд нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгаа аж.
Аварга тосон нуурыг сэргээх ажил 2022-2023 онд хэрэгжиж буй бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газар зүй, гео экологийн хүрээлэн болон “Лэнд тест” ХХК, “Геомастер инженеринг”, “Эйр сурвэй” зэрэг компани ажиллаж байна.
Аварга тосон нуурыг сэргээснээр уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүсэж буй бохирдол, ширгэлтийг бууруулах, эмчилгээний чанарыг алдагдуулахгүй байх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.