ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2023.03.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тус өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас баярын арга хэмжээ зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уг арга хэмжээг нээн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нарын хамт шагна
Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тус өдрийг угтан аймгийн Эрүүл мэндийн газраас баярын арга хэмжээ зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уг арга хэмжээг нээн үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нарын хамт шагнал гардуулав. Тодруулбал,
-“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их эмч Намжилдоржийн Отгонсүрэн, Бэрх тосгоны ЭМТ-ийн Мэс заслын их эмч Норовын Энхтулга
-“Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг”-ээр АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Өткерме Бакшагуль, АНЭ-ийн Нүүр амны их эмч Цэнджавын Хишигдаваа, АНЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Тогоонхүүгийн Зулцэцэг, “Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг”-ээр ЭМГ-ын Эх, нярайн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хүний их эмч Өлзийсайханы Оюуншүр
-“Хан Хэнтий хүндэт тэмдэг”-ээр АНЭ-ийн даатгалын их эмч Жаргалсайхан Анхмаа, Оюуны шим ӨЭМТ-ийн эмч Аманбек Ултмар, “Сод дент” шүдний эмнэлгийн Нүүр ам судлалын их эмч Гансүхийн Энхбаяр, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн их эмч Батжаргалын Цэрэндолгор
-“Хан Хэнтийн алдартан” тэмдгээр АНЭ-ийн Сүрьеэгийн тасгийн их эмч Норовренчингийн Оюун-Эрдэнэ, Бэрх тосгоны ЭМТ-ийн их эмч Амгаланбаярын Баярмаа
-“Засаг даргын Жуух бичиг”-ээр АНЭ-ийн чих хамар хоолойн тасгийн их эмч Энхтүвшингийн Базаргүр
-Аймгийн Засаг даргын нэрэмжит Шилдэг эмчийн шагнал Өмнөдэлгэр сумын ЭМТ-ийн эрхлэгч эмч Цэцэгсайханы Ариунтунгалаг, АНЭ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Норовсүрэнгийн Батзаяа нарыг шагналаа.