Мэдээ мэдээлэл
НӨХӨН ҮРЖИХҮЙН НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙЛОН АНХААРНА
2023.03.27
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
"ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРНӨ"
Аймгийн Засаг даргын 2023 оны А/85 дугаар захирамжаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл” байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ.
"ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРНӨ"
Аймгийн Засаг даргын 2023 оны А/85 дугаар захирамжаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл” байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Тус хуралдаанаар “Эх, хүүхдийн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд төрөлт буурсаар байгаа бөгөөд манай аймгийн хувьд 2020 онд 1574, 2021 онд 1511, 2022 онд 1290 эх амаржжээ. Жирэмсний хяналт 90,3 хувь байгаа нь улсын дунджаас 1,5 хувиар бага байгаа бол 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл улсын дунджаас 1 промеллиар өндөр байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Тиймээс ЭМГ-аас 5 хүртэлт насны хүүхдийн эндэгдлийг шалтгаан нөхцөлийг дараах хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүнд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эрхтэн тогтолцооны өөрчлөлттэй байгаа нь дутуу төрөлт, жингийн алдагдалтай хүүхдүүд төрөх нь нэмэгдсэн. Мөн эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан жирэмсний хяналтад орохгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэж үзлээ.
Тиймээс жирэмсний болон төрөх насны эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулж, эмчлэх, жирэмсний үеийн хяналтыг эрчимжүүлэх зорилгоор багийн дарга, багийн эмч, нийгмийн ажилтан ЭМТ-ийн ажилтнуудтай хамтран ажиллах, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эрчимт эмчилгээний өрөөг тохижуулах, ажлын байрны сургалтуудыг шат дараатай явуулах зэрэг нэлээд олон ажлыг төлөвлөсөн юм.
Тус зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, орлогч даргаар Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, 17 гишүүнтэй байгуулагджээ.