ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

2023.03.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын тушаалаар улсад 15-34 жил ажилласнаас бүртгэлийн байгууллагад 15-17 жил ажиллаж, улс орон орондоо хувь нэмрээ оруулж буй дараах эрхмүүдэд Тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.

Тодруулбал, Норовлин сумын Улсын бүртгэгч С.Саранцэцэгийг Хууль зүйн тэргүүний ажилтнаар Баянхутаг сумын Улсын бүртгэгч Д. Отгонбат, Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч О. Энх-Ариун, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б. Сийлэгмаа нарыг Улсын бүртгэлийн тэргүүний ажилтнаар, Хэлтсийн ахлах нягтлан бодогч Б. Ганцэцэгийг Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар тус тус шагналаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л. Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б. Дарханбаатар, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б. Төрхүү нар гардуулж баяр хүргэлээ.