ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН ДУНД “#ХЭНТИЙ_100_ЖИЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2023.03.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий-100 жил Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “Хэнтий 100 жил” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд нээлттэй зарлаж байна.
Хэнтий-100 жил
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “Хэнтий 100 жил” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд нээлттэй зарлаж байна.
Зорилго: Хэнтий аймгийн 100 жилийн ойг цахим орчинд сурталчлах
Тавигдах шаардлага:
• Хэнтий аймгийнхаа дурсгалт газрууд, байгалийн сайхан, төв суурин газар, хөшөө дурсгал, хүн зоны холбогдолтой ямар ч бүтээлээр оролцож болно.
• Мэргэжлийн камер, гар утсаараа авсан зураг байж болно
• Нэг хүн хэдэн ч зургаар оролцож болно
• Тухайн бүтээл өөрийнх нь дарсан зураг байх бөгөөд зурагтай холбоотой маргаан гарсан тохиолдолд илгээсэн хүн нь бүрэн хариуцна.
Хүлээн авах хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл otgonzayab17@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү. /Зургийн тайлбар, овог нэр, оршин суугаа сум дүүрэг, гар утасны дугаар/
Шалгаруулалт: Оролцогчдын ирүүлсэн зургийг Хэнтий-100 жил цахим хуудаст байршуулж хамгийн олон LIKE авсан байдлаар шалгаруулна.
Шагналын сан:
1-р байр өргөмжлөл, дурсгалын зүйл, 300.000 төгрөг
2-р байр өргөмжлөл, дурсгалын зүйл, 200,000
3-р байр өргөмжлөл, дурсгалын зүйл, 100,000
Жич: Уралдаанд оролцсон бүтээлийг Хэнтий аймгийн ЗДТГ цаашид ашиглана.
Утас: 91116109
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР