НАРНЫ БАЯР БУЮУ НАУРЫЗЫГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.03.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Наурызын баярыг тохиолдуулан тус сумын казах түмний дунд өнөөдөр баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. Өлзийт тосгонд зохион байгуулсан уг үйл ажиллагаа 10:00 цагт үндэсний бөхийн барилдаанаар эхэлсэн бөгөөд көкбар буюу морин дээрээс тулам булаалдах, “Кара жорго” бүжгийн тэмцээн, баярын хурал зэрэг арга хэмжээг
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Наурызын баярыг тохиолдуулан тус сумын казах түмний дунд өнөөдөр баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. Өлзийт тосгонд зохион байгуулсан уг үйл ажиллагаа 10:00 цагт үндэсний бөхийн барилдаанаар эхэлсэн бөгөөд көкбар буюу морин дээрээс тулам булаалдах, “Кара жорго” бүжгийн тэмцээн, баярын хурал зэрэг арга хэмжээг өрнүүлсэн юм.
Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар нийт казах түмэндээ баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа. Тодруулбал, Үндэсний бөхийн тэмцээнд түрүүлсэн сумын заан Х.Очирдорж, үзүүр бөх Сумын заан Э.Баасанбат, шөвгөрсөн хоёр бөх болох сумын заан Х.Мөнх-Эрдэнэ, сумын заан Б.Мөнхболд, көкбар буюу тулам булаалдах тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн, тус тосгоны малчин О.Мянганбаяр, хоёрдугаар байр эзэлсэн А.Батгэрэл, гутгаар байр эзэлсэн Ш.Эрдэнэбилэг нарт шагнал гардууллаа. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Сарханбайн Изель, Хамардайн Хүдэр нарыг, “Хан хэнтийн алдартан” тэмдгээр Сейтханы Зина, Сатыболдын Уали, Чингис хотын “Хүндэт тэмдэг”-ээр Садынрбекийн Цетер, Сейтханы Ержан, Баейкений Адасхан нарыг шагналаа.