Мэдээ мэдээлэл
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ГАНБАТ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2023.03.24
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон зочид төлөөлөгчид Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажлын явц 87 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотор засал, цахилгаан, дээврийн ажил, хаалга цонхны ажлууд болон дотор интерьерийн ажлууд хийгдэж байна.

Гүйцэтгэгч болох "Чандмань тал" компанийн зүгээр ирэх зургадугаар сард барилгын ажлыг дуусган долдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн юм. Барилгын ажлын талбарт 90 орчим ажилчин ажиллаж байна.
Сангийн яамны хувьд улсын төсвийн хөрөнгөөр бүтээж буй барилга бүтээн байгуулалтын ажил хэр үр дүнтэй, үр ашигтай байгаад анхаарч ажилладаг. Тэгвэл олон жил гацаанд байсан чуулгын барилгын ажлын гүйцэтгэл эрчимтэй, чанартай байгаа талаар тус яамны төлөөлөгчид илэрхийлсэн юм.