ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.03.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд найман аймаг, дөрвөн клубийн 10-18 насны 250 гаруй тамирчин оролцож байгаа юм. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож баг тамирчдадаа баяр хүргэсний зэрэгцээ Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, 2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах бадминтоны
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд найман аймаг, дөрвөн клубийн 10-18 насны 250 гаруй тамирчин оролцож байгаа юм. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож баг тамирчдадаа баяр хүргэсний зэрэгцээ Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, 2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд алтан медаль хүртсэн Ч.Наранбаяр, Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, Мэргэжлийн ангиллын насанд хүрэгчдийн 2021 оны улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд хүрэл медаль хүртсэн Г.Уранзул нарт Спортын дэд мастер цол олголоо.
Дашрамд сонирхуулахад Хэнтий аймгийн баг тамирчид 2019 онд аймагтаа зохион байгуулагдсан бадминтоны тэмцээн болон хүүхдийн спортын их наадамд тус тус багийн дүнгээрээ тэргүүлж байжээ.