Мэдээ мэдээлэл
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2023.03.24
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх” сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулж байна.

Тус сургалтад сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Санхүү албаны дарга нар хамрагдаж байна. Мөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар оролцож, сургалтын зорилго чиглэлийн талаар танилцуулсны зэрэгцээ сургалтандаа идэвхтэй хамрагдахыг хүслээ.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хэрэгжүүлж буй уг төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг төслийн зөвлөх баг гүйцэтгэн 2023 оны 4-р сарын 30-ны өдрөөс нэвтрүүлэлт хийж эхлэхтэй холбоотойгоор системийн үндсэн хэрэглэгчдэд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх шатны байгууллагуудын албан хаагчдад систем ашиглахад чиглэсэн сургалтыг орон нутагт бүсчилсэн байдлаар болон Улаанбаатар хотод тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Чадавх бэхжүүлэх сургалтын үйл ажиллагааны зорилго нь “Улсын хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн систем–PIMIS” цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан 21 аймгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг хариуцдаг албан хаагчдад систем дээр ажиллах дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг шинэ системээр гүйцэтгэх процессыг бодитоор туршиж хэрэглэгчдэд систем ашиглах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.