Б.САРАНХҮҮ: “ХЭНТИЙ АЙМГААС БОДИЛБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИД ТӨРӨН ГАРЧ БАЙГАА ШҮҮ” ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ТЭМЦЭЭН БОЛСОН

2023.03.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга орон нутгаа төлөөлөн бодибилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгааруулах тэмцээнд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэн “Баярын бичиг” гардуулсан талаар мэдээлсэн. Эн эүеэр “Хадун” фитнесийн үүсгэн байгуулагч, ОУХМ, дасгалжуулагч Б.Саранхүү Хэнтий аймгаас бодибилдинг болон пауэрлифтингийн тамирчид төрөн гарч байгаа гэдгийг онцолсо
Аймгийн Засаг дарга орон нутгаа төлөөлөн бодибилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгааруулах тэмцээнд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэн “Баярын бичиг” гардуулсан талаар мэдээлсэн. Эн эүеэр “Хадун” фитнесийн үүсгэн байгуулагч, ОУХМ, дасгалжуулагч Б.Саранхүү Хэнтий аймгаас бодибилдинг болон пауэрлифтингийн тамирчид төрөн гарч байгаа гэдгийг онцолсон юм.
Энэ талаар тэрбээр “Хэнтий аймгийн түүхэнд орон нутагтаа ажиллаж амьдраад бэлтгэл сургуулилтаа хийгээд нийслэлийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод медаль авсан тохиолдол байхгүй. Манай “Хадун” фитнес байгуулагдаад хоёр жил болж байгаа. Энэ хугацаанд хамгийн анхны ААШТ-ийг зохион байгуулсан. Уг тэмцээнээс шалгарсан 14 тамирчин УАШТ-д оролцож долоон медаль хүртсэн. “Хэнтий аймгаас бодибилдинг, пауэрлифтингийн тамирчид хүч түрэн гарч ирж байгаа шүү” гэдгийг харуулсан тэмцээн болсон. Нээлт болоход Хэнтий аймгийн туг байдаггүй байсан бол энэ жилээс манай тугийг бэлдчихсэн байж байдаг болсон” хэмээн ярилаа.