БОДИБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД АЙМГАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАД “БАЯРЫН БИЧИГ” ГАРДУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023.03.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав бодилбилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлөн амжилттай оролцож долоон медаль авч ирсэн тамирчидтай уулзан баяр хүргэж “Баярын бичиг”, мөнгөн шагнал гардууллаа.

Тодруулбал,
- Монголын бодибилдинг фитнесс хөгжлийн холбооноос зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдинг фитнесс тэмцээний “Бикини модель” ангилалд Мөнгөн медаль хүртсэн С.ҮҮЛЭНСОЛОНГО
- Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Классик Пауэрлифтинг УАШТ-ний суултын төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.ЧИНГҮҮНХҮСЛЭН
- Монголны пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан Классик Пауэрлифтингийн УАШТ-ний Суултын төрөлд мөнгөн медаль, Таталтын төрөлд хүрэл медаль нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртсэн Т.ЭНХЭРДЭНЭ
- Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан Классик Пауэрлифтинг УАШТ-ний Суултын төрөлд хүрэл медаль, Таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.АНХТУЯА нарт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.