ЛЕКТОР Ц.АЗБАЯР ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЛЕКЦ СОНОРДУУЛЖ БАЙНА

2023.03.20
Бид хан хэнтийнхэн Сумдын мэдээ
“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд лектор, профессор Ц.Азбаярыг урьж, өсвөр насны хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан лекц сонордуулж байна. Маргааш буюу энэ сарын 21-нийг хүртэл хоёр өдөр үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд ЕБС, Политехник коллежийн оюутан, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж буй юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зорилтот жилийн хүрээнд сар бүр нөлөө бүхий лекторуудыг урьж өсвөр насны хүүхдийн сэтгэхүй, тэдний онцлогийг хэрхэн ойлгох, зөв дадал бий болгох зэрэг сэдвээр эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад зориулсан лекц сонордуулж байгаа билээ.