БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 60 ОРЧИМ АЛБАН ХААГЧ ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

2023.03.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “Төрийн байгууллагуудын бүлэг” гарган бүтээн байгуулалтын ажилд дайчлахаар шийдвэрлэсэн.
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “Төрийн байгууллагуудын бүлэг” гарган бүтээн байгуулалтын ажилд дайчлахаар шийдвэрлэсэн. Эдгээр бүлгүүд өнөөдөр (2023.03.20) Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явцад буулгасан дахин ашиглагдах материал буюу банз, дээврийн төмөр, сандал зэргийг ачиж зөөвөрлөж байна. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар уг ажлын явц, буулгасан материалуудыг хэрхэх талаар газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Мал эмнэлгийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хэрлэн сумын “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, ГБХЗХГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газар, БОАЖГ зэрэг байгууллагын 60 орчим төрийн албан хаагч уг бүтээн байгуулалтын ажилд дайчлагдан оролцож байгаа юм.