АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.03.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Агентлаг байгууллагын дарга нарын хурал өнөөдөр Иргэний танхимд боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдэх ажлууд болон бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Мөн Хэрлэн сум, Хэнтий Ус ХХК, Харгуй ТӨХК болон бусад агентлаг байгууллагын дарга нарт авто замын эвдрэл гэмтлийг засварлах, ус, дулаан, бохирын худгуудын тагийг шалгаж аюулгүй байдлыг хан
Агентлаг байгууллагын дарга нарын хурал өнөөдөр Иргэний танхимд боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдэх ажлууд болон бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Мөн Хэрлэн сум, Хэнтий Ус ХХК, Харгуй ТӨХК болон бусад агентлаг байгууллагын дарга нарт авто замын эвдрэл гэмтлийг засварлах, ус, дулаан, бохирын худгуудын тагийг шалгаж аюулгүй байдлыг хангах, гэрэлтүүлэг, ногоон байгууламжид анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Түүнчлэн АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй “3 Ш” ажиллагааны талаар мэдээлэл өгсөн бол аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг танилцууллаа.