ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023.03.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Сэцэн ханы ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх төсөлд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Музей болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Сэцэн ханы ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх төсөлд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Музей болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, М-Си-Эс Групп 2019 оноос Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй төсөл хэрэгжүүлэн соёлын өвийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэсэн юм.
Тэгвэл дээрх хөтөлбөрийн хүрээнд Монголын урлагийн зөвлөлтэй хамтран Сэцэн ханы ордны гадна талбайн тохижилт, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо.